Tuesday, June 5, 2018

IQ-ГААР АЖИЛД АВЧ EQ-ГЭЭР ТУШААЛ ДЭВШҮҮЛНЭ

Нэг хэсэг дэлхий даяарaa IQ гэж шуурч, хүний чадварыг зөвхөн IQ-аар үнэлж, байгууллагууд ажилтан авахдаа хүртэл IQ-ийн тест бөглүүлдэг байлаа. 

Гэтэл сүүлийн 5 жилийн хугацаанд /магадгүй үүнээс ч өмнө байж болох/ EQIQ -аас илүү чухал зүйл хэмээх хандлага бий болжээ.

IQ буюу оюуны чадамжийн коеффицентийг бүгд л мэднэ. Гэхдээ амьдрал дээр EQ нь IQ-ээс ч илүү амжилтад хүрч, сайхан амьдрахад тусалдаг. IQ амжилтын 10 хувийг л шийддэг гэх дүн гаргасан судалгаа ч бий.  

EQ гэдэг нь хамгийн энгийнээр тайлбарлавал БУСАДТАЙ ХАРИЛЦАХ ЧАДВАР юм.


IQ байгалиас заяагддаг, тогтдог бол EQ-г насан туршдаа хөгжүүлж сайжруулж болно.

EQ өндөр байх нь карьерын амжилтад хүрэхэд үндсэн үүргийг гүйцэтгэдэг болох нь илэрчээ. EQ өндөр хүмүүс хэнд ямар үүрэг даалгавар хуваарилахыг сайн мэддэг, хариуцлагатай, удирдлагад байгаа хүмүүстээ зааж зөвлөхдөө гаргуун, хамтын ажиллагаа сайтай нягт багийг бүрдүүлж чаддаг тул бусдыг удирдан залах чадвартай байдаг байна.

Удирдах ажилтан, түүний удирдлагад байгаа ажилтан, хамтрагч, хэрэглэгч гээд бүгд л нийлж байж бизнесийг бүтээдэг тул ХҮН гэдэг бизнесийн хувьд хамгийн чухал хирнээ ойлгоход ээдрээтэй ТҮҮХИЙ ЭД байдаг. Иймээс ч EQ өндөр байснаар тэдгээр хүмүүсийн сэтгэл хөдлөлийг удирдан, анхаарал төвлөрөх, урам зориг, эрч хүч олж авахад нь манлайлдаг байна.
Амьдрал дээр өөрийн сэтгэл хөдлөлөө амжилттай удирдах бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох нь дан ганц мэргэжлийн ажил үүргээ амжилттай гүйцэтгэхээс дутуугүй үүрэгтэй гэдгийг харуулсан.

Орчин үеийн хандлага бол IQ-гаар ажилд авч EQ-гээр албан тушаал дэвшүүлж байна.

EQ-г дээшлүүлэхийн тулд  аль болох олон эерэг мэдрэмжээ үг болгон бичих нь чухал. Яагаад гэвэл хаанаас ч хамаагүй эерэг мэдрэмжийг олж гаргаж ирнэ гэдэг нь EQ өндөр байхын гол хүчин зүйл юм. Сонирхуулахад өдрийн эерэг сөрөг мэдрэмжийн харьцаа 3 харьцах 1 үед хүн хамгийн амжилттай бас жаргалтай байдаг байна. Тэгэхээр бидэнд сөрөг мэдрэмж ч бас шаардлагатай байх нь.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Баялагт хүрэх зам” номондоо “Би хүнтэй ярьж эхлээд тэр хүний амнаас гарсан эхний 10 үгийг нь сонсоод л дараах 40 үг нь ямар болохыг зөнгөөрөө хэлж чаддаг гэжээ”. 

Бусадтай хамтран ажиллаж чаддаг хүн,
Ажлыг бүтээж чадна



No comments:

Post a Comment