Monday, June 4, 2018




УР ЧАДВАРЫН МЕНЕЖМЕНТ

Мэдээлэл, мэдлэгийг 21-р зууны хүч гэж үздэг ч тухайн мэдээлэл, мэдлэгийг олж авах, ашиглах авьяас чадвар бол нэн тэргүүний үнэлэгдэх асуудал юм.

Байгууллагын менежер бүхэн мэдлэгтэй, дор бүрнээ мэдлэгийн менежменттэй байдаг ч тэд бүгд авьяастай байдаггүй.

Урьд өмнө байгууллагын удирдлагууд ажилтнуудын тоо, удаан жилийн туршлага, боловсрол их дээд сургуулийн тоо, эзэмшсэн гадаад хэлний мэдлэг зэрэг үзүүлэлтийг онцлон сонирхдог байсан бол илүү шинийг сэтгэдэг, бүтээлч АВЬЯАСЛАГ, 
УР ЧАДВАР-ыг илүүд анхаардаг болжээ. 

Байгууллагын ажилтнуудын хэн нь илүү авьяас чадвартай байна тэр хүнд хамгийн хариуцлагатай албыг даатгах нь АВЬЯАСЫН МЕНЕЖМЕНТ юм.

Авьяасын менежментийг байгууллагын удирдлагын менежментийн 20/80 зарчимтай дүйцүүлбэл:

Байгууллагын ажилтнуудын 20% шинийг эрэлхийлэгч, бүтээлч авьяаслаг байдаг.
Байгууллагын ашгийн 80%-ийг авьяаслаг 20% бүтээдэг.
Байгууллагын нийт ашгийн 20% нь 80%-ийн зардлаас бүтдэг.
Бүтээлч ажилтан цагийнхаа 80%-ийг ажилдаа зарцуулдаг бол бусад нь ердөө 20%-ийг л зарцуулдаг.

Эдгээрээс харахад АВЬЯАСЛАГ ажилтан 20%-ийн өртгөөр 80%-ийн ашгийг авчирдаг.


АВЬЯАСЫН МЕНЕЖМЕНТИЙН ПРОЦЕСС:


-       Чадварлаг ажилтанд зориулсан ахисан түвшний ӨРСӨЛДӨӨН
-       Хуучинсаг үзэлтний сэлгэх ШИНЭЧЛЭЛ хийх
-       Ажилтан ажилд авах БОСГО доошлуулах
-       Өндөр зардалтай ХАЛАА СЭЛГЭЭ-г хүлээн зөвшөөрөх
-       Ирээдүйг урьдчилж харах бус Ирээдүйг БҮТЭЭХ
-       Амжилтын төлөвлөгөөг ЧУХАЛЧЛАХ

     Хүмүүс бол ЯЛГАА, авьяасын менежмент бол СТРАТЕГИ.

Зарим байгууллага авьяасын менежмент нь өндөр чадварын менежмент буюу авьяаслаг хүмүүсийн нөөцийг бүрдүүлэхэд анхаардаг бол бусад нь авьяасыг хэрхэн барих вэ буюу бүх хүн авьяастай байх нь зүйтэй гэсэн ойлголттой байдаг. 

Уг менежемент нь ГҮЙЦЭТГЭЛ  ба ЧАДВАР гэсэн 2 хэмжүүртэй.
Компани шинээр хүн авах нэгдсэн арга барил, хөгжүүлэлт, менежемнтийн гүйцэтгэл, урамшуулал, цалин, хөгжлийн төлөвлөгөө болон сургалт зэргийг тодорхойлохын тулд нэгдсэн УР ЧАДВАРЫН МЕНЕЖМЕНТ хэрэгжүүлдэг.

Зорилго нь зөвхөн хүний нөөцийг үр ашигтай болгох бус байгууллагыг хурдан хугацаанд үр бүтээлтэйгээр бизнесийн хэрэгцээнд хариу үйлдэл үзүүлэх хүмүүсийг нэгдсэн менежементэд оруулах юм.

No comments:

Post a Comment