НОМЫН ГАЙХАМШИГ
Ширээний 10 номоо олж
авахын тулд 1000 ном унших ёстой байдаг байх. Нэг ном гэдэг зөвхөн зохиогчийн,
НЭГ л хүний үзэл бодол байдаг тул олон ном унших хэрэгтэй.
Ном уншихад уншиж
байна гэх бус тухайн зохиогчтой ЯРИЛЦАЖ байна гэж ойлгож унших. Учир нь тухайн
зохиогч уг бүтээлийг бий болгохын тулд хөдөлмөр, цаг хугацаа, оюуны бядаа
зориулж байж бүтээдэг учир ном бүхэн үнэ цэнэтэй, утга агуулгын
ТӨГС ИЛЭРХИЙЛЭЛ нь байдаг.

Уулзаж ярилцаж суухад өргөн мэдлэгтэй, сонин сайхан зүйл ярьдаг урамтай хүмүүс мэдээж ном ШИМТЭН УНШИГЧИД байдаг. Тэд тулга тойрсон бодолтой харанхуй цээжтэй нэгнээс хавьгүй ялгарч чаддаг.
Хүн мэдлэгийнхээ хирээр аливааг хардаг, харж байгаагийнхаа хэрээр л үйлдэж байдаг. Тэгэхээр ном гэдэг хувь хүний СОЁЛ ТӨЛӨВШИЛ-д маш чухал тустай.
Амжилтанд хүрсэн хүмүүсийн нууц нь байнгын ном унших зуршилтай байдаг. Фейсбүүк компанийн захирал Марк Зүкербэрг 7 хоногт 1 ном уншиж байх зорилго тавьж байсныг санаж буй байх. 7 хоногт 1 ном бол сард 3-4 ном, жилд 36-48 ном унших нь.
Хүн тухайн нэг чиглэлээр 8 ном уншихад л тэр мэргэжлийн хүнтэй адил мэдлэгтэй, харин 8-аас илүү тооны ном уншихад тэр чиглэлээрээ ЭКСПЕРТ-ын түвшинд очдог гэдэг.
Ном хүний сэтгэлгээг тэлж, мэдлэгийг зузаатгаж, очоогүй газар оронд нь аваачиж уулзаагүй хүмүүстэй нь уулзуулдаг.
Ном бол мэдлэгтэй хүний мэдлэгээс хүртэх, бусдын оюун бас зүрх сэтгэлээр аялах, урам зориг сэдэл авах, шинийг сурах, төсөөллийн ертөнцөөр дүүлэн хайлах, өөрийгөө хөгжүүлэх асар том БОЛОМЖ юм.
No comments:
Post a Comment