Хувь хүн та “БИ ЗАГВАР”-ыг бий болгож, өөрт байгаа нөөц боломжоо тодорхойлох нь маш чухал. НӨӨЦ гэдэг нь ТА юм. Таны хүсэл сонирхол, ур чадвар, мэдлэг, боловсрол, туршлага, амьдралын харах өнцөг мөн таны төлөвшил ямар байна вэ? Энэ талаар эргэцүүлэн бодохын хамт материаллаг болон материаллаг бус хөрөнгийн нөөцөө тодорхойлох хэрэгтэй.
Өөрийгөө хөгжүүлэх гэдэг нь өөртөө хүсэл эрмэлзэл төрүүлэх, сэдэл санаагаа өдөөх, хүч чадал, ур чадвараа сорих зэрэг орох төдийгүй хамгийн гол нь эдгээрт идэвхитэй, эрчимтэй, асуудалд шийдэл олох зорилготойгоор хандах хэрэгтэй. Таны яг одоогийн ЗОРИЛГО юу вэ?. Тавьсан зорилгодоо та хэрхэн хүрэх гэж байна?
Та өөрийн хүсэл сонирхол, дотоод нөөц боломж, давуу сул талыг тодорхойлж БИ ЯГ ХЭН ЮМ БЭ?асуултанд хариулт олоход БИ хэмээх өөрийн БРЭНД-ийг мэдэх шаардлагатай. Өөрийгөө танин мэдээгүй хүн ямагт үнэлэмжгүй байдаг.
БРЭНД нь урт хугацааны турш зөвхөн байгууллага, бүтээгдэхүүн дээр яригдаж байсан бол өнөөдөр хүн бүр өөрийн гэсэн онцгой дүр төрх, брэндтэй болж байна. Хувь хүний брэнд гэдэг нь зөвхөн өөрийн оноосон нэр төдийгүй хүний жинхэнэ зан чанар, гадаад дүр төрхийг нь бүх талаас нь харуулсан цогц ойлголт юм. Хувийн брэнд гэдэг нь юуны өмнө өөрийгөө зах зээлд борлуулах гэсэн утгыг агуулна. Өөрөөр хэлбэл та өөрийн гэсэн дүр төрхийг бий болгон зах зээлд маш хүчтэй байр суурийг эзэлж олон нийтэд өөрийгөө амжилттай худалдана гэсэн үг. “БИ-БРЭНД” үүсгэхдээ хэнд ч үл мэдэгдэх өөрөөр хэлбэл өөрийгөө танин мэдэхээс эхлэнэ. Ер нь аливаа брэнд нь юуны өмнө хувь хүний сонирхол, төлөвшил, давуу болон сул талууд, төсөөлөл, алсын хараа зэргийг олж тодорхойлоход чиглэгддэг.
Таны ажил, мэргэжил, сонирхол, авьяас, ур чадвар бол таны Бизнес. Бизнест аль болох их орлого олох, өндөр ашигтай ажиллах нь гол зорилго. Өндөр ашиг, их орлого олдог байхын тулд та өөрөө өөрийн гэсэн “БРЭНД”-тэй байх, Өөрөөр хэлбэл та өөрийн ажиллаж буй талбартаа ТЭРГҮҮЛЭГЧ нь байх ёстой. Хэрэв таны давуу тал, үнэ цэнэ таны ажил мэргэжилтэй таарахгүй байгаа бол та өөрийгөө үнэлүүлж чадахгүй байна гэсэн үг. Авьяастай атал өөрийнхөө үнэ цэнийг мэдэхгүй байна гэдэг эмгэнэл.
Та хэн бэ? Та өөрийнхөө БРЭНД-ийг тодорхойлсон уу?
Та хэн бэ? Та өөрийнхөө БРЭНД-ийг тодорхойлсон уу?
ХҮНИЙ ОЮУН УХААНД ТӨСӨӨЛӨГДӨЖ БАЙГАА БОЛ
ТЭР ЗҮЙЛ БҮТЭЭГДЭХ БОЛОМЖТОЙ
No comments:
Post a Comment