2020 оны шилдэг УР ЧАДВАР
Та асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
COMPLEX PROBLEM SOLVING – АСУУДЛЫГ ЦОГЦООР НЬ ОЛОН ТАЛААС ШИЙДЭХ. Энэ ур чадвар нь 2020 он гэхэд хамгийн эрэлттэй байх 10 УР ЧАДВАР жагсаалтыг тэргүүлж байгааг ОУ-ын Эдийн Засгийн форум дээр танилцуулсан байдаг.
Тухайн ур чадвар нь 2015 оны эрэлт хэрэгцээтэй чадварын жагсаалтыг мөн
тэргүүлж байжээ. Тэгвэл энэ нь 5 ЖИЛИЙН ТУРШ ач холбогдолтой хэвээр байх ба
цаашид ч энэ хэвээр үлдэхийг хэлж мэдэхгүй.
Энэхүү
ур чадвар нь цаг хугацаа хэмнэсэн аливаад хөрвөх чадвартай ажилтнуудын эрэлтийг
бий болгох болно. Манай гариг дээрх ажиллах хүч
хурдацтай хөгжиж байгаа болохоор бид өөрчлөлтийг дагаж өөрсдийн ур чадвараа цаг
ямагт тордож сайжруулж байх хэрэгтэй.
Хүн
асуудлын мөн чанарыг олж харан, ҮР
ДАГАВАР биш харин ШАЛТГААН-ыг
нь шийдвэрлэх чадвартай байх ёстой юм байна.
Дараах кейс сошиал дээр тавигджээ. Нэгэн бүсгүй эмч дээр очоод илүүдэл жиндээ гомдолдог. Гэтэл эмч “Дэглэм барь” мөн амттан идэхээ болихыг зөвлөжээ. Асуудал нь амттан
иддэгт биш дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаа, өдрийн дэглэм, сэтгэл
санааны тогтворгүй байдал зэрэг өөр бусад олон шалтгаанаас үүдэлтэй байж болно.
Харин олон талаас асуудлыг харж зөвхөн дэглэм барих нь тус болохгүй үүнээс гадна
амьдралын хэв маягаа өөрчлөх, хооллолтын шинэ стратеги гаргах, стресс бууруулах, аливаа асуудлыг эерэгээр харах, гормоны балансаа хянах, амьдрал дурлах, баяр баясгалнтай үргэлж өөдрөг байх гээд цогцоор нь хэрхэн шийдвэрлэхийг хэлж өгнө.
Аливаа асуудлуудыг
цогцоор нь бүхэлд нь шийдвэрлэх чадвартай, хамгийн илт байгаа зүйлсийг биш
бусад хүчин зүйлсийг олж харахын тулд юунд анхаарлаа хандуулах шаардлагатайг мэддэг МЭРГЭЖИЛТНҮҮД ирээдүйд улам ЭРЭЛТТЭЙ хэрэгцээтэй болох нь.
Бид асуудлаар дүүрэн
ерөнтөнцөд амьдарч байна. Та бусдад асуудлыг зогсоох эсвэл асуудлаа шийдэхэд нь
зааж туслахгүй бол энэ уур амьсгал таныг МАНЛАЙЛАГЧ биш ЗАХИРАГЧ болгон хувиргах болно. Танд
асуудлыг шийдэх ур чадвар үргэлж хэрэгтэй. Яагаад гэвэл хүмүүс үргэлж
асуудалтай байдаг. Асуудал шийдэх явцын хамгийн чухал
зорилго бол саад бэрхшээлийг даван туулах, тухайн асуудлыг хамгийн сайнаар
шийдэх шийдлийг олох явдал юм. Асуудлыг шийдэхэд
дараах алхмууд байж болно.
Асуудлыг тодорхойлох
Зарим тохиолдолд хүмүүс
асуудлын буруу эх сурвалжийг тодорхойлсноос болж асуудлыг буруу бүүр эсрэгээр нь
болгож орхидог.
Асуудлыг
ойлгомжтой болгох
Асуудлыг тодорхойлж дараа нь тухайн асуудлыг шийдэж болохуйц ойлгомжтой болгох
Төлөвлөгөө боловсруулах
Асуудлыг
шийдэх дэс дараалал, төлөвлөгөө боловсруулах. Энэ нь тухайн нөхцөл байдал болон хувь хүний
сонголтоос ихээхэн хамаарч өөр өөр байдаг шүү.
Мэдээллийг
зохион байгуулах Шийдлийг гаргаж ирэхээс
өмнө эхлээд мэдээллээ зохион
байгуулах хэрэгтэй.
- Бид асуудлын тухай юу мэдэж байна вэ?
- Юу мэдэхгүй байна?
- Ямар гарцууд байж болох вэ?
Та илүү их мэдээлэлтэй байх
тусам зөв шийдлийг олоход илүү сайн бэлтгэгдэнэ гэсэн үг.
Нөөцийг
хуваарилах
Мэдээж хэрээг тухайн
асуудлыг шийдэхийн тулд бидэнд үргэлж хязгааргүй их мөнгө, цаг хугацаа болон
бусад нөөцүүд байдаггүй шүү дээ. Асуудлыг шийдэж эхлэхээсээ өмнө хэр зэрэг
чухал вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Хэрэв тухайн асуудал нь шийдэх
шаардлагатай ЧУХАЛ асуудал бол түүнийг шийдэхийн тулд илүү
нөөцийг хуваарилах нь ЧУХАЛ. Гэхдээ тухайн асуудал чухал биш бол шийдлийг
олохын тулд боломжит нөөцөө хэт их зарцуулахыг хүсэхгүй биз дээ.
Ахиц
дэвшлийг хянах
Асуудлыг үр дүнтэй шийддэг
хүмүүс тухайн шийдэлд хүрэх ахиц дэвшлийг хянах хандлагатай байдаг. Хэрэв тэд
олигтой ахиц дэвшихгүй байгаа бол хандлагаа дахин авч үзэх эсвэл шинэ стратеги
хайж эхэл дэг.
Үр дүнг үнэлэх
Шийдлийг олсны дараа хэрэв
тухайн асуудалд хамгийн сайн тохирсон шийдэл гэж тодорхойлсон бол үр дүнг нь
үнэлэх нь чухал. Эргээд танд ийм кейс тохиолдож болно шүү дээ.
Юутай ч асуудлыг шууд
биш олон шийдлээр шийдэж болох ур чадвараа хөгжүүлэх хэрэгтэй.
ШИНЭ ЗУУНЫ МАНЛАЙЛАГЧ ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ!
No comments:
Post a Comment