Tuesday, June 12, 2018

БАЙГУУЛЛАГЫН ӨӨРЧЛӨЛТ



Яг одоо танай байгууллага хаана байна вэ?

БАЙГУУЛЛАГЫН ӨӨРЧЛӨЛТ

Жил бүр бизнесүүд дэлхий нийтийг хамарсан шинэ шинэ асуудлуудтай тулгарч байна: эдийн засгийн хямрал, хэрэглэгч болон зах зээлийн төлөө ширүүн тэмцэл, өрсөлдөөний өсөлт зэрэг. Үүнтэй зэрэгцэн технологийн хөгжлийн загварууд ч менежментийн арга барилууд ч өөрчлөгдөж байна

Сайнаас агуу руу шилжсэн удирдагчид дараах 3 зарчмыг баримталж ажилладаг.

Хэрвээ чи завиндаа зөв хүмүүс суулгасан бол тэднийг яаж идэвхижүүлэх, яаж чиглүүлэх, ямар арга барилаар удирдах вэ гэсэн асуудал үгүй болох юм. 
Хэрэв буруу хүн суулгасан бол чиглэл чинь хичнээн зөв байсан ч амжилтанд хүрэхгүй. 

Агуу санаа агуу хамтрагчгүй бол бүтэхгүй.



XX дугаар зууны эхээр байгууллагыг дээрээс захиргаадаж удирддаг байсан бол зууны дунд үеэс зорилгоор удирддаг, харин XXI дүгээр зуунд байгууллагыг үнэ цэнээр удирдаж байна. 
XX ЗУУН
XXI ЗУУН
Байгууллага бүтэц, хэлбэр
Пирамид
Сүлжээ /ажил үүргийн холбоотой төслийн багийн бүтэц/
Хэв маяг
Бүтэцтэй
Уян хатан
Төвлөрөл
Дотогшоо
Гадагшаа
Эх үүсвэр
Бие даасан
Харилцан хамааралтай
Үйл ажиллагаа
Биет хөрөнгө
Big data
Тэмүүлэл
Масс үйлдвэрлэл /Зорилтот зах зээл/
Масс харилцагчид /өндөр идэвхитэй олон төрлийн зах зээлийн жижиг сегмент/
Стратеги
Сараар
Цагаар
Байгууллагын зорилго
Сайн үр дүнд хүрэх
Тасралтгүй байнгын сайжруулах процесс
Худалдан авагчийн төлөв
Хэрэглэгч-Үйлчлүүлэгч
Шүүмж болон сонголтын эрх чөлөөтэй үйлчлүүлэгч
Ажилчдийн мэргэжлийн түвшин
Мэргэжлийн дундаж түвшин
Мэргэжлийн өндөр түвшин /Мэргэшүүлэх удирдлага/
Манлайллын хэлбэр
Нөөцийг хуваарилагч
Өөрчлөн шинэчлэгч
Манлайлал
Дээрээс доошоо
Доороос дээшээ
Шийдвэр
Шийдвэр гаргах
Шийдвэр гаргах эрхийг шилжүүлэх
Ажилчид
Догматик
Оргилуулсан
Мотиваци
Өрсөлдөх
Хувь хүний өсөлт
Бүтээгдэхүүн
Босоо интеграци
Хийсвэр интеграци
Санхүү
Дотоод
Даяаршил
Бараа
Улирлаар
Бодит цагаар
Хяналтын арга барил
Хянах болон идэвхижүүлэх арга барил нь мэргэжлийн түвшинд гүйцэтгэх
Байгууллагын гишүүн бүрийг хянах болон урамшуулах

Tuesday, June 5, 2018

IQ-ГААР АЖИЛД АВЧ EQ-ГЭЭР ТУШААЛ ДЭВШҮҮЛНЭ

Нэг хэсэг дэлхий даяарaa IQ гэж шуурч, хүний чадварыг зөвхөн IQ-аар үнэлж, байгууллагууд ажилтан авахдаа хүртэл IQ-ийн тест бөглүүлдэг байлаа. 

Гэтэл сүүлийн 5 жилийн хугацаанд /магадгүй үүнээс ч өмнө байж болох/ EQIQ -аас илүү чухал зүйл хэмээх хандлага бий болжээ.

IQ буюу оюуны чадамжийн коеффицентийг бүгд л мэднэ. Гэхдээ амьдрал дээр EQ нь IQ-ээс ч илүү амжилтад хүрч, сайхан амьдрахад тусалдаг. IQ амжилтын 10 хувийг л шийддэг гэх дүн гаргасан судалгаа ч бий.  

EQ гэдэг нь хамгийн энгийнээр тайлбарлавал БУСАДТАЙ ХАРИЛЦАХ ЧАДВАР юм.


IQ байгалиас заяагддаг, тогтдог бол EQ-г насан туршдаа хөгжүүлж сайжруулж болно.

EQ өндөр байх нь карьерын амжилтад хүрэхэд үндсэн үүргийг гүйцэтгэдэг болох нь илэрчээ. EQ өндөр хүмүүс хэнд ямар үүрэг даалгавар хуваарилахыг сайн мэддэг, хариуцлагатай, удирдлагад байгаа хүмүүстээ зааж зөвлөхдөө гаргуун, хамтын ажиллагаа сайтай нягт багийг бүрдүүлж чаддаг тул бусдыг удирдан залах чадвартай байдаг байна.

Удирдах ажилтан, түүний удирдлагад байгаа ажилтан, хамтрагч, хэрэглэгч гээд бүгд л нийлж байж бизнесийг бүтээдэг тул ХҮН гэдэг бизнесийн хувьд хамгийн чухал хирнээ ойлгоход ээдрээтэй ТҮҮХИЙ ЭД байдаг. Иймээс ч EQ өндөр байснаар тэдгээр хүмүүсийн сэтгэл хөдлөлийг удирдан, анхаарал төвлөрөх, урам зориг, эрч хүч олж авахад нь манлайлдаг байна.
Амьдрал дээр өөрийн сэтгэл хөдлөлөө амжилттай удирдах бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох нь дан ганц мэргэжлийн ажил үүргээ амжилттай гүйцэтгэхээс дутуугүй үүрэгтэй гэдгийг харуулсан.

Орчин үеийн хандлага бол IQ-гаар ажилд авч EQ-гээр албан тушаал дэвшүүлж байна.

EQ-г дээшлүүлэхийн тулд  аль болох олон эерэг мэдрэмжээ үг болгон бичих нь чухал. Яагаад гэвэл хаанаас ч хамаагүй эерэг мэдрэмжийг олж гаргаж ирнэ гэдэг нь EQ өндөр байхын гол хүчин зүйл юм. Сонирхуулахад өдрийн эерэг сөрөг мэдрэмжийн харьцаа 3 харьцах 1 үед хүн хамгийн амжилттай бас жаргалтай байдаг байна. Тэгэхээр бидэнд сөрөг мэдрэмж ч бас шаардлагатай байх нь.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Баялагт хүрэх зам” номондоо “Би хүнтэй ярьж эхлээд тэр хүний амнаас гарсан эхний 10 үгийг нь сонсоод л дараах 40 үг нь ямар болохыг зөнгөөрөө хэлж чаддаг гэжээ”. 

Бусадтай хамтран ажиллаж чаддаг хүн,
Ажлыг бүтээж чадна




ГЭР БҮЛ ГЭДЭГ АЗ ЖАРГАЛТАЙ 
БАЙХ НУУЦ ЮМ ШҮҮ ДЭЭ

Бороотой шивэрсэн зуны үдэш зуслангийн байшинд хамар цоргих шарсан махны үнэр, хүүхдийн инээд цалгисан шуугиан, өвөө эмээгийн энхрийлэл гэр бүлийн халуун дулаан орчин. 
Яг энэ үед л 12 настай охин минь ээжийнхээ утасны тэмдэглэлд энэ мөрийг гэр бүлийн зургийн хамт оруулсан байж.


БОРОО ДУУГАРСАН 
САЙХАН ОРОЙ
ГЭР БҮЛ ГЭДЭГ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХ НУУЦ ЮМ ШҮҮ ДЭЭ.


12-хон настай охин минь тэр мөчийг ингэж гайхалтай мэдэрчээ.

Тиймээ гэр бүл гэдэг бүхнээс үнэ цэнэтэй ҮНЭТ ЗҮЙЛ

Гэр бүлийнхээ үнэт зүйлсийг хэрхэн бүтээх вэ? 
Бид өөрсдийн амьдралын хэв маяг, үзэл, хандлагатай. Гэр бүл аз жаргалтай байна гэдэг зөвхөн өөрөөс чинь эхлэлтэй юм шүү дээ. Хувь хүн өөрөө эерэг, эрч хүчтэй, ухаалаг байж орчиндоо өнгө нэмж эерэг бүхнийг бүтээдэг.
АМЬДРАЛ ӨӨРӨӨ БАЯЛАГ. Үргэлж хийж хэвшсэн ажлаас зайлсхийж, шинийг эрэлхийлж шинэ бүхнийг туршиж үзэх нь амьдралыг харах өнцөг, явах замыг нээж өгдөг. 
Сайхан бүхнээ бусадтай хуваалцаж, өнөөдрөөр өөдрөг амьдарч, жижиг зүйлсээс ч эерэг бүхнийг мэдрэх, хайртай, дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх, талархах, дуртай зүйлдээ цаг гаргах, бүх зүйлд сэтгэл хангалуун байх, бусдад туслах зэрэг нь аз жаргалыг үргэлж нэмэгдүүлж байдаг.

Олон зүйл бодох тусам асуудал үргэлж байна. Хүүхдүүд олон бодолгүй болохоороо л аз жаргалтай байдаг. Тэгвэл яаж дарангуйлагч бодлын учирыг олох вэ? 

Бодлыг биш мэдрэмжийг дага. Алхахдаа алхаагаа л мэдэр. Идэхдээ хоолны амтыг,  хацарыг тань илбэж буй салхийг мэдэр. Тэнгэрт өөрийгөө гайхуулж буй үүлсийг бишир, танд амьдрал бэлэглэж буй наранд таларх, хөгжим сонсож аялгуунд уус.
Бодлыг бүү дэмж. МЭДРЭМЖ-ийг л дэмж. via FB
5 жилийн өмнө дүү Ундраа маань "Аз жаргал" хэмээх ухаалаг сайхан шүлэг бичсэнийг танилцуулъя.

АЗ ЖАРГАЛ
Би бурхан нь ч биш чөтгөр нь ч биш
Зүгээр л хүн
Бас шилдэг нь ч биш адаг нь ч биш
Энгийн л нэгэн
Надад гавьяа нь ч бий алдаа нь ч бий
Алдар нэрээр би дутаагүй ээ
Надад илүү ч хэрэггүй дутууг ч хүсэхгүй
Байгаа бүхэндээ би сэтгэл хангалуун
Өдөр ирэх тусам би ингэж бодох боллоо
Үнэт зүйлс, хүсэл зорилго минь ч улам энгийн болох боллоо
Өөрт байгаадаа сэтгэл хангалуун байна гэдэг
Өнөөдөр миний аз жаргалтай байх шалтгаан биш гэж үү
Анд найз минь чи бас бодоод үзээрэй
Амьдралд чинь юу хэрэгтэйг дурьдаад бичээрэй
Алдар нэр, эрх мэдэл, эрүүл мэнд, эд хөрөнгө
Айж ичиж санаа зоволгүй ар араас нь цувуулаарай
Аль аль нь чамд байгаа гээд тоолоод үзээрэй
Аль нь байхад чи бүрэн жаргах гээд байна тунгаагаад бодоорой
Хүсэл биелэх бүр дараагийх нь гарч ирсээр л байх болно
Хүн жаргахад заавал нэг зүйл дутуу санагдсаар л байх болно
Хүсэхээ болиод харин өөрт байгаагаа тогтоод нэг харвал
ХҮРЭХ БОЛОМЖГҮЙ МЭТ ТЭР АЗ ЖАРГАЛЫН ШАЛТГААН
Хүсэлд тань биш чамд өөрт чинь байгааг олж харах болноо
Хүссэн зүйлээ олж авахыг амжилт гэдэг бол
Хүн өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг

АЗ ЖАРГАЛ ГЭДЭГ ЮМ ШҮҮ